Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Админ
2020/09/25

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын төлвийг танилцууллаа. Төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгийн хойд хэсэг зэрэг ихэнх нутгаар бороо орж, хүйтрэхийг анхааруулж байна. Есдүгээр сарын 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи есдүгээр сарын 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна