Аравдугаар сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй болно

Админ
2020/09/25

Манай улс одоогоос арав гаруй жилийн өмнөөс цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санжүүжилт, гадна дотны хөрөнгө оруулалт улсын төсвөөс гээд цахим шилжилт хийх ажилд 400 орчим сая ам.доллар буюу нэг их наяд орчим төгрөгийг зарцуулсан байдаг, Үүнээс 100 орчим сая ам.доллар нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан  ч өнөөдрийг хүртэл иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа урт дараалал үүсгэж эмчийн өрөөний үүдийг сахидаг хэвээр байгаа. Тэгвэл уг асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ирэх сард багтаан улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байна. Улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулснаар иргэд биеэр очилгүй үзлэг, шинжилгээний хариу, эмчийн заавар зөвлөмжийг ч цахимаар авдаг болох аж. Мөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээний түүхийг цахим хэлбэрт шилжүүлснээр өвчний түүх бичсэн картаа барьж явах шаардлагагүй болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна