Гүүрэн гарцны цахилгаан шатыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Админ
2020/09/25

Нийслэлд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шат ихэнх тохиолдолд ажилладаггүй гэх асуудал их гардаг. Зарим нь стандартын шаардлага хангадаггүй байна.Тодруулбал,  Бөмбөгөр худалдааны төвийн цахилгаан шат гэхэд  хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлж буйгаар тус гүүрний цахилгаан шатанд хийсэн үзлэг шалгалтаар  стандарт бус материалаар хийгдсэн, ган татлагын тохиргоо алдагдсан, шатны тэжээлийн хангамж найдваргүй зэрэг зөрчил илэрсэн. Иймээс тодорхойгүй хугацаанд хаасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна