Япон улсын өндөр настны тоо 36.17 саяд хүрсэн байна

Админ
2020/09/25

Япон улсын хүн амд эзлэх ахмад настнуудын тоо хамгийн сүүлийн байдлаар 36.17 саяд хүрснийг тус улсын засгийн газраас Ням гарагт гаргасан тоо баримт харуулж байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 300,000 орчмоор нэмэгджээ. 65 ба түүнээс дээш настай иргэдийн хүн амд эзлэх хувь 28.7 хувьд хүрсэн нь Япон улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна. Мөн дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болоод буй аж. Итали улсын хүн амын 23.3 хувийг ахмад настнууд бүрдүүлсэн нь дэлхийд Япон улсын дараа хоёрт орох үзүүлэлт боллоо. Гуравдугаарт 22.8 хувьтай Португаль улс жагссан байна. Хэрвээ хүн амын хөгшрөлт энэ хэвээр үргэлжилбэл 2040 онд 35.3 хувийг ахмадууд эзэлнэ гэсэн тооцоог Японы засгийн газар гаргаад буй аж. Сүүлийн байдлаар нийт ахмадуудын 15.73 сая нь эрэгтэйчүүд, 20.44 сая нь эмэгтэйчүүд болсон байна. Ажиллах хүчний хомсдлын улмаас ажил эрхэлдэг өндөр настнуудын тоо сүүлийн 16 жил дараалан өссөн байна. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн насны 8.92 сая ахмад ажил эрхэлж байгаа юм. Ахмадуудыг хамгийн олноор ажиллуулдаг эдийн засгийн салбар нь 1.6 сая ахмад ажилтантай жижиглэн худалдааны салбар, 1.08 сая ахмадтай хөдөө аж ахуй, ой модны аж ахуйн салбар юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна