Өнөөдөр БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ

Админ
2020/09/25

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн байна. Тус нислэгээр 256 иргэн ирэх бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна