Н.Төгсцогт 13 дахь тулаандаа яллаа

Админ
2020/09/25

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх 13 дахь тулаанаа өнөөдөр хийж, ялалт байгуулан, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй боллоо.Н.Төгсцогт тулааны сүүлийн үеүдэд илт илүүрхэж, 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор ялсан юм. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаанд 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрбээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна