ЭШЛЭЛ: Б. Галаарид

Админ
2020/09/25

Бадам-Очирын Галаарид нь Говь-алтай аймгийн Бугат суманд 1966 онд төрсөн. ОХУ-ын Уралын Их сургууль төгссөн. "Өнөөдөр","Зууны мэдээ" тэргүүтэй Монголын нэр бүхий чөлөөт хэвлэлүүдэд хариуцлагатай алба хашиж байсан. Гоц үзэгдлийн талаар 10 гаруй ном орчуулж, бичсэн нь олны хүртээл болсон. Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүний хэлсэн үгнээс дараах таван эшлэлийг хүргэж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэмжээгүй эрх чөлөө биш, хэмжүүргүй эрх чөлөө ч бас биш Харилцан хариуцлага хүлээхийг хараат бус байдалтай эндүүрч болохгүй Ургийн алтан хэлхээний өнгөрсөн ирээдүйг холбогч нь гэдгээ ухаарсан хүн л амьдралд хариуцлагатай хандаж, зөв амьдрахыг хичээдэг ингэж хичээсэн хүний амьдрал үргэлж өөдрөг байдаг. ...манайд эргэн сэргэж буй бөө мөргөлийг буруу тийш нь чангааж хар мууг хийж буй бөө нэртүүд хэрэг дээрээ өөрийн сүнсээрээ тансаг амьдран, сэтгэл ханамжийг худалдан аваад адаг сүүлд нь тамд очсон Фаустаас нэг их ялгаагүй билээ. Яагаад гэвэл тэд эртхэн сэхээрч нүглээ цайруулахгүй бол очих газар нь там. ...шинжлэх ухаанаас бидэнд тулгаад байдаг хатуу хил хязгаарын цаана өөр үнэн, өөр хэмжүүр, өөр зүй тогтол байгаа нь маргашгүй үнэн. Үүний тод жишээ нь бөө мөргөл...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна