Нэг өдөрт Дорнод, Ховд аймагт 4.2-4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Админ
2020/09/25

П. Амгаланбаяр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймагт газар хөдлөлт болсон гэх мэдээллийн дагуу ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнг зорилоо. Биднийг очиход тус хүрээлэнгийн “Газар хөдлөлийн үндэсний мэдээллийн төв”-д газар хөдлөлтийн магнитудыг тодорхойлох багажуудыг эгнүүлэн суурилуулсан байв.Энэхүү багаж нь 24.00 цагийн турш ажилладаг бөгөөдмэргэжилтнүүд нь жижүүрлэж хонодог аж. Тэд станцуудаа хянаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн газар хөдлөлтийн мэдээллийг боловсруулдаг юм байна. 100 гаруй цэг дээр 130 станц суурилуулсан байдаг бөгөөд хэрэв 3.5-4 магнитудынхүчтэй газар хөдлөлт бүртгэгдвэл даруй ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цахимаар,яаралтай тохиолдолд албаныханд шуурхай мэдээлэл хүргүүлдэг гэнэ. Судалгаагаар хоногт 200-300 удаагийнгазар хөдлөлт бүртгэгддэг. Гэхдээ энэ нь хүнд бус багажинд мэдрэгдэх хэмжээнийх.Өнөөдрийн байдлаар Монгол Улс болон хил орчмын бүс нутагт47,800 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс манай улсын нутаг дэвсгэрт 33 мянга нь чичирхийлжээ .ДӨРВӨН МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ ОЛОН УДАА ДАВТАГДЖЭЭ Эрхүү хотоос 90км-ийн зайд Байгаль нуурын баруун хойд эрэг дагуу5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт энэ сарын 22-нд бүртгэгдсэн бол чичирхийлэл дахин 15-16 минутын дараа болжээ.Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн “Газар хөдлөлийн сектор”-ын эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Ц.Батсайхан хэлэхдээ, “Эрхүү муж, Байгаль нуурын орчим 6-6.5 магнитудын газар хөдлөлт өмнө нь болж байсан. Энэ бол хэвийн үзэгдэл. Харин энэ газар хөдлөлт Улаанбаатар хотод 650 орчим км зайд мэдрэгдсэн. Энэ нь энгийн тохиолдол биш. Уг нь 5.5 магнитудын газар хөдлөлт 100 гаран км-т сарниж, чичирхийлэл нь мэдэгдэхээ байдаг. Тодруулж хэлбэл, хүнд мэдэгдэхгүй, зөвхөн багажинд мэдэгдэнэ гэсэн үг. Гэвч ингэж мэдэгдсэн нь олон шалтгаантай байж болно. Нэгдүгээрт, хөрсний резинац, газар хөдлөлт болсон газрын давтамж Улаанбаатарт ирэхдээ суурь хөрсний зонхилох давтамжтай нь таарсан байх. Мөн газрын гадаргуу дээр хэдэн сая жилийн өмнө үүссэн хүчтэй газар хөдлөлтийн хагаралтаас болсон байж ч магадгүй. Судалгааны үр дүнд эцсийн гарна” гэв. Түүнчлэн энэ сарын 20-ний 16:37 цагт Дорнод аймгийн Матад сумаас урагш 60-аад км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн тус өдрийн 18:42 цагт Монголын баруун хязгаар болох Ховд аймгийн Алтай сумаас урагш 90 км-ийн зайд 4.2 магнитудтай газар хөдөлсөн байна. Ц.Батсайхан “Энэ бол энгийн тохиолдол. Ер нь давтамж ихтэй байдаг. Энэ хоёр газар хөдлөлт хоорондоо ямар нэгэн холбоо байхгүй. Гэхдээ Дорнод аймгийн Матад суманд болсон 4.5 магнитудын газар хөдлөлт дээр анхаарч ажиллаж байгаа. Учир нь 4.5 магнитудын газар хөдлөлт нь бараг долоон баллын хүчээр тухайн орчинд байсан хүмүүст мэдрэгддэг. Байшин барилгад хагарал үүсэх, ханацуурах, цонхны шил хагарах, тоосгон яндан нурах түвшинд хүрдэг” гэв. Уг газар хөдлөлт нь сумаас 60 км-ийн зайтай болсон учир хохирол учраагүй байна. 1984 онд үүсгэсэн “Газар хөдлөлтийн ерөнхий зураглал” дээр Дорнод аймгийн бүс нутаг нь 5-6 баллын идэвхжилттэй бүсэд оршдог. Сүүлийн хэдэн сард дөрвөн магнитудын газар хөдлөлт олон удаа давтагджээ. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж ажиллах хэрэгтэйг тэрбээр мөн хэлсэн юм. Мөн судалгааны дагуу тоо баримтаа цуглуулаад ажиллаж байгаа аж. Дорнод аймаг дахь газар хөдлөлтийн шалтгааныг нэмж Ц.Батсайхан тайлбарлахдаа “Японд хүчтэй газар хөдлөлт болдог. Үүний нөлөөгөөр Дорнод аймгийн зүүн хэсэгт газар хөдлөлтийн идэвжил үүссэн байж болзошгүй. Мөн олон улсын хэллэгээр индус буюу зохиомол, хүний үйл ажиллагаатай холбоотой газар хөдлөлт байж болзошгүй” гэлээ. Дорнод аймгийн Матад суманд нефьт боловсруулах үйлдвэр байдаг. Тэр орчимд газрын гадаргуу дээр чичирхийлэл мэдрэгддэг гэж тэнд ажиллаж байгаа хүмүүс болон оршин суугчид ярьсан байна.Одоогоор чухам юунаас болсныг тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа хийж буй аж. УЛААНБААТАР ХОТ 2005 ОНООС ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХТЭЙ БҮСЭД ОРСОН Сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хотыг 8-9 баллын бүсчлэлд тогтоожээ. 1994 оноос багаж техник шинэчлэгдэж, орчин үеийн тоног төхөөрөмж, программ ашиглаж буй. Улаанбаатар хот 2005 оноос газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд орсон. Эмээлт, Хустайн нуруун идэвхжил нь өнөөг хүртэл үргэжилж байгаа аж. Өмнө энэ бүсэд жилд 100-250 давтамжтай газар хөдөлдөг байсан бол 2005 оноос идэвхжил нь 700-800 удаагийн давтамжтай болж нэмэгдсэн байна. 2011 онд 1000 гаруй, 2012 онд даруй 100-гаар нэмэгдэж, 1100 гаруй удаагийн газар хөдлөлт болсон байна. Судалгаагаар Хустайн нуруун зүүн тал орчим болох“Гүнжийн хагарал”-ыг тогтоожээ. Энд болсон 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ОХУ-ын Эрхүү хотын хүрээлэнтэй хамтран судалжээ. Ингэхэд жилд 6.5 магнитудын газар хөдлөлт болох боломжтой бөгөөд газрын гадаргуу дээр 17-18 км хагарал ил бий болсныг тодорхойлсон байна. “Гүнжийн хагарал” нь Гачууртын“Монгол шилтгээн”-ээс хойш 20-иод км-ийн зайд байдаг. Ерөнхийдөө “Хужир булан”, “Гачуур”т, “Амгалан “ орчмын газар нутаг юм . Мөн “22-ын товчоо”-ны цаах нь талд 10 баллын идэвхжилтэй бүс байдаг ажээ. ГАЗАР ХӨДЛӨЛТӨД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ Дэлхий дээр хоёр жилийн давтамжтай найм ба түүнээс дээш хүчтэй магнитудын газар хөдлөлт болдог. Тухайлбал, Чили улсад 9.1 магнитудын газар хөдлөлт болжээ. Чилийн хувьд газар нутаг нь уулархаг, сэвсгэр хөрс багатай гэдгээрээ онцлог . Гэхдээ оршин суугчид нь байшин барилга, үйлдвэр, сургууль, цэцэрлэгээ газар хөдлөлтийн нөхцөл байдалд тохируулан чанартай барьдаг байна. Тиймээс газар хөдлөлтөөс харьцангуй бага хохирол амсдаг гэнэ.Цаг хугацааны хувьд 2011 онд Гайти улсад 7.2, Чилид найман магнитудынойрхон газар хөдлөлт болжээ. Энэ үед Гайти улсын Ерөнхийлөгчийн ордон үнсэн нурам болсон байна. Мөн 400-500 мянган хүн орон гэргүй болж хэдэн арван мянган хүн нас баржээ.Үүнээс үзэхэд газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх ёстойг харуулж бас анхааруулж байна. НАЙМАН БАЛЛААР ТООЦОЖ БАЙШИН БАРИЛГАА БАРИХ ХЭРЭГТЭЙ Дээр үеийн буюу 1950-1960 онд барьсан байшин барилгууд ашиглалтын горим алдагдсанаас болжгазар хөдлөөгүй байхад л нурахад бэлэн байна. Барилгын компаниуд норм, дүрмийн дагуу найман баллын нөлөөнд нурахааргүй байшингууд барих ёстой.Ерөнхийдөө газрын гадаргуу 15 градус илүү байхад газар хөдлөлтийн баллын аюулыг нэг баллаар нэмдэг гэж салбарын мэргэжилтнүүд хэлж байна . Тиймээс долоон баллын бүсчлэлд ордог нийслэлд найман баллаар тооцож байшингаа барих хэрэгтэйг сануулж байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна