Их Британи бензин хөдөлгүүртэй автомашиныг хориглож магадгүй

Админ
2020/09/25

Их Британийн Засгийн газар бензин хөдөлгүүртэй автомашин хэрэглэхийг 2030 оноос бүрмөсөн хориглож магадгүй. Өмнө нь тус улсын эрх баригчид 2040 оноос хориглоно гэж байсан юм. Тэгвэл хугацааг наашлуулж 2030 оноос хэрэгжүүлж эхлэх магадлалтай хэмээн “The Guardian” сонинд мэдээлжээ. Бензин хөдөлгүүртэй автомашиныг хориглосноор Их Британид цахилгаан тэргийн эрэлт хэрэгцээ өсөх аж. Норвеги улс 2025 оноос бензин хөдөлгүүртэй автомашиныг хориглосон анхны улс болно. Тэгвэл Герман, Ирланд болон Нидерланд улс дээрх хоригийг 2030 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Харин Францад 2040 оноос цахилгаан машин өрсөлдөгчгүй болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна