Парламентын гишүүдийг цөөлөхийг дэмжжээ

Админ
2020/09/25

Италид болсон Бүх нийтийн санал асуулгад иргэд тус улсын парламентын гишүүдийн тоог багасгах тухай Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Бүх нийтийн санал асуулгад сонгогчдын 60-аас илүү хувь нь оролцжээ. Хоёр өдөр үргэлжилсэн санал асуулга өнгөрсөн даваа гарагт дуусч хуудсыг тоолж эхэлсэн байна. Итали улс нь 2023 оноос парламентын гишүүдийн тоог 630-аас 400, сенатын гишүүдийг 315-аас 200 болгох аж. Өмнө нь парламентын гишүүд дэмжсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эрх баригч “Таван од хөдөлгөөн” эвслийн бүлэг анх санаачилжээ. Санал асуулгын үеэр зарим мужид орон нутгийн сонгууль давхар болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна