З.Бадамхатан:“BEG TSE” НЬ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨВӨГ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН

Админ
2020/09/25

О. Цэрэнхүү Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)З.Бадамхатантай ярилцлаа. -Палеонтологийн хүрээлэнгийн сүүлийн үеийн олдвор, нээлтүүдийн тухай танилцуулна уу? -ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Америкийн Нью Йорк хотын Байгалийн түүхийн музейн хамтарсан ажиллагааны нэг хэсэг болоххээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоосумын нутгаас хачирхалтай толгойн гавлын яс олдсон байдаг. Энэхүү олдворыг 2015 оноос уйгагүй судалснаар палеонтологийн шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй үлэг гүрвэлийн маш ховор зүйл болохыг тогтоож, олон улсын зэрэглэл өндөр Na-ture-Communications Biology сэтгүүлийнэнэсарын 10-ны өдрийн дугаарт хэвлэсэн. Уг гавлын яс нь хамрын үзүүрээс дагз хүртлээ 13 см орчим, их жижигхэн биетэй, ойролцоогоор 80 орчим см урттай амьтан юм. Ерөнхий шинжээснь үзвэл,Өмнөговь аймгийн Баянзаг, Төгрөгөнширээзэрэг газраас түгээмэл олддог Protoceratops хэмээхтөрөл зүйлийн биологийн хувьд айхтар хөгжиж амжаагүй үлэг гүрвэлийн өвөг болох нь тогтоогдсон. Өвсөн идэштэй, эвэрт үлэг гүрвэлийн бүлэг зүйлд багтдаг амьтан. Цэрдийн галав нь одоогоос130-165сая жилийн турш үргэлжилсэн байдаг. 113-94 сая жилийн өмнө амьдарч байсан амьтан бөгөөд энэ цаг үеийн ийм төрлийн өвсөн идэштний олдвор манайд бүртгэгдээгүй байсан.Энэхүү олдворыг нээж илрүүлснээр, үлэг гүрвэл хэрхэн хувьсаж ирсэн хөгжлийг улам боловсронгуй судлахад маш том тулгуур суурьболно. Тарбазавараас биеэр хамаагүй жижиг. Тарбазавар4-5 метр урттай, 70 сая жилийн өмнө амьдарч байсан бол энэ амьтан 113-90 сая жилийн өмнөх. -Шинээр илэрсэн олдворынхоо нэрийг хэрхэн өгдөг вэ? -Аливаа олдворт нэр өгөхдөө эрдэм шинжилгээний бүтээлийн бүх бичвэрийг нэгтгэж, судлагааны өгүүлэл болгон найруулсан нэгдүгээр зохиолч олгох бичигдээгүй хуультай. Хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь эртний Буддын дайны бурхан болох “Бэгз”-ийн хуягтай ижил төстэй учир “Beg tse” гэж нэрлэсэн. Ер нь шинэ төрөл зүйлийн олдворт нэр өгөхдөө хэд хэдэн ерөнхий тогтсон журам баримталдаг. Нэгдүгээрт, олдсон газрын нэрийг хүндэтгэж өгдөг. Мөн тухайн амьтны анатомйн онцлог шинжээр нь нэрлэх нь бий. Жишээ нь, Тираннозавр/Ty-rannosaurus/ буюу Тиранно нь Tyranno буюу аймшигт хэрцгий гэсэн утгатай үгнээс гаралтайлатин үг. Харин завр/saurus/ гэдэг нь гүрвэл гэсэн үг. Нийлүүлээд аймшигт үлэг гүрвэл гэсэн утга илэрхийлнэ. Мөн палеонтологийн чиглэлээр тухайн салбарт онцгой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй судлаачдын нэрээр нэрлэх тохиодол бий. Энэ салбарт хүч хөдөлмөрөө оруулсан, нэр хүндтэй хүмүүсээ хүндэлж буй хэрэг. Өөрийнхөө нэрээр судалж буй динозавр, олдвороо нэрлэсэн тохиолдол бол байхгүй ээ. -Палеонтологийн судалгааны үйл явц ямар дарааллаар явагддаг вэ? -Эхлээд хээрийн судалгаандаа гардаг. Эртний амьтны олдвор тийм ч амар олддог зүйл биш. Өргөн цар хүрээний мэдлэг, чавдар, дээрээс нь санхүүгийн чадамж хэрэгтэй. Олдвороо олж авчирлаа гэхэд хоёр жил орчим хэртэй боловсруулалтад ордог. Энэ тэнд нь наалдсан чулуу, шорооноос болж аарцаг, толгойнх, эсвэл чулуужсан яс болохыг шууд хараад таних боломжгүй. Түүнийг судалгааны лабораторид цэвэрлэж юу болохыг илрүүлдэг. Судлаач олдвороо хэмжиж тооцоолж, өмнөх бусад төрлийн палеонтологийн судалгааны олдворууд болон ойролцоо цаг үеийн үлэг гүрвэлийн олдвортой харьцуулж өөр амьтны зулзага байна уу, эс бөгөөс хөгшин үеийнх үү гэдгийг математик, статистик аргачлалаар тогтоосноор өөр амьтнаас тэс ондоо гэдгийг математик үндэслэлтэй гаргадаг. Эрдэм шинжилгээний бүтээлийг бэлэн болгоод шууд хэвлүүлчихдэггүй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын 5-6 шүүгчийн шүүлтүүрээрорж, 80-аас дээш хувийн саналаар үнэлэгдэх ёстой байдаг. “Beg tse”зуун хувийн саналаар хэвлэгдсэн шүү. -“Beg tse”-ийнсудалгааны бүтээл дээр хэдэн хүн гар бие оролцсон бэ? -Сэтгүүлүүдийг олон нийтэд нөлөөлж буй нөлөөллийнх нь хэмжээгээр ангилдаг. Хамгийн нөлөөлөл өндөртэй сэтгүүлээр 37 оноогоор Nature сэтгүүл тэргүүлдэг. Улмаар Америкийн Since сэтгүүл удаалдаг. Нөлөөллийн индексээрээ 12.5 хувьтай, сүүлийн үеийн биологийн чиглэлээр гарч буй шинэ соргог нээлт, мэдээллийг хэвлэдэг Naturе-Commu-nications Biology сэтгүүлд хэвлэгдсэн. Энэхүү судалгаанд миний бие З.Бадамхатан, доктор Ц.Чинзориг оролцсон. Гаднаас гэвэл Испани улсын нэг палеонтологич, Америкийн хоёр палеонтологич оролцсон. Миний хувьд насны үндэслэл, геологийн тодорхойлолтуудын хэсгүүдийг хариуцан ажилласан. Шинжлэх ухааны бүтээл гэдэг судлаач өөрийн үүрэг оролцоотой хэсгүүд тус бүрдээсудалгаа хийж, нарийн боловсруулж нэгтгэсэн хамтын бүтээл юм. Энэ нь маш олон хүний хөлс хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан олон жилийн үр дүнд бий болдог. Ц.Чинзоригийн хувьд анатомийн нарийн хэмжилт дээр боловсруулалт хийсэн. Энэ онд Монголоос хамгийн эхэнд хэвлэгдсэн үлэг гүрвэлийн эрдэм шинжилгээний бүтээл болсон шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна