Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дөрвөн үндэслэлтэй

Админ
2020/09/25

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын 2-3 өөрчлөлтийг тусгажээ.Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөрвөн үндэслэлтэй танилцуулсан юм Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн төслөөр Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх, үүний гурвыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос, нэгийг Ерөнхийлөгчөөс үлдсэн нэг гишүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тавыг нь шүүгчдийн зөвлөлөөс сонгох юм байна.Улмаар таван гишүүн нь орон тооны, үлдсэн тав нь орон тооны бус гишүүн байх зохицуулалтыг тусгажээ. Ажлын хэсгийн түвшинд нийт гишүүдийг орон тооны болгох, таван гишүүнийг Шүүгчдийн зөвлөл сонгох, УИХ-аас таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог байх саналыг гаргалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна