ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмнэ

Админ
2020/09/25

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мягмар гарагт ЭХЭМҮТ-д ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь арваннэгдүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг тул бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторийн үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулах төлөвлөгөөтэй. Аравдугаар сараас томуугийн вакцин хийж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг бүрдүүлж, дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтад хамруулаад байна. Тиймээс дүүргийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-наас ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна