Улсын хэмжээнд 81.3 мянган тонн өвс, хадлан бэлтгэжээ

Админ
2020/09/25

Ургац хураалтын явцын мэдээгээр энэ сарын эхний байдлаар улсын хэмжээнд 81.3 мянган тонн өвс, хадлан бэлтгэсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 167.5 мянган тонноор буюу 67.3 хувиар буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Түүнчлэн 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгээд байна.  Өмнөх он мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн гар тэжээл 84.7 хувиар буюу 1000 тонноор, хүнсний ногоо 10.6 хувиар буюу 1.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувиар буюу 2000 тонноор буурсан дүнтэй байна.Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд хураасан төмс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт өмнөх оны мөн үеэс 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна