Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх талаар иргэдэд зөвлөнө

Админ
2020/09/25

Гэр хорооллын иргэдийн өвөлжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч хэрэглэх сургалтыг нийслэлийн Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулах талаар нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ. Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, "Грин Солар Энержи" ХХК хамтран энэ сарын 25-нд явуулах сургалтад ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид оролцож гэр хорооллын иргэдэд амины орон сууц, гэр орноо дулааны алдагдалгүй байлгах, мөн шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглахталаар зөвлөж, сургалт, хэлэлцүүлэг уулзалт өрнүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна