Е-Police аппликэйшний тусламжтайгаар 998 зөрчлийг илрүүлжээ

Админ
2020/09/25

Иргэд E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан есдүгээр сарын 1-15 998 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээсэн байна. Зөрчлийн дагуу хуулийн хариуцлага тооцсон, талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давах, уулзвар гарц хаах, уулзвар дээр давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police" аппликэйшнийг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна