Хөлбөмбөгийн тоглолтын үеэр аянга бууж 14 хүүхэд гэмтлээ

Админ
2020/09/25

Швейцарын Цюрих хотоос дорно зүгт орших Абтвиль тосгонд болсон нэгэн хөлбөмбөгийн тэмцээний үеэр аянга бууж талбай дээр тоглож байсан 14 хүүхэд гэмтсэн байна. Тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Бэртсэн хүүхдүүдээс нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна. Абтвиль тосгоны цагдаагийн газраас хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох эсэхийг шалгаж байгаа юм. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас болж цуцлах ёстой байсан гэж хүүхдүүдийн эцэг, эхээс мэдэгдлээ. Швейцарт аянга бууснаас болж бэртэх тохиолдол  ховор байдаг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна