Монгол шатарчдын өдөрт зориулсан тэмцээн эхэлж байна

Админ
2020/09/25

Спортын уралдаан тэмцээн хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан Монголын шатрын холбооноос есдүгээр сарын 22-28 нд Монгол шатарчдын өдөрт зориулсан хаалттай тойргийн тэмцээнийг МҮЭХ-ны байранд зохион байгуулж байна. МШХ нь 1955 оны наймдугаар сарын 10-нд Швед улсын Гётебург хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны Конгрессоор Дэлхийн шатрын холбоо (FIDE)-нд гишүүнээр элссэн түүхтэй. Уг өдрийг Монгол шатарчдын өдөр хэмээн уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил МШХ FIDE-д элссэний 65 жилийн ойн баяр тохиож байгаа билээ.Ирэх жилүүдэд уг тэмцээнийг өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж, цар тахлын хорио цээр тавигдахааролон улсын шилдэг шатарчдыг урилгаар оролцуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна