МИАТ “Токио-2020” олимпод тамирчдаа дэмжин ажиллана

Админ
2020/09/25

Б. Ням Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өчигдөр хүлээн авч уулзаж, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Үндэсний олимпын хороо, МИАТ компани нь олон жилийн турш хамтран ажиллаж иржээ.Спорт-олимпизмийг сурталчлах, Монголын тамирчдаа дэмжих, олимпын хорооны “Таван цагираг” сонинг сэргээх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэж, ойрын үед хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал харилцан тохиролцлоо. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Бид гадаад руу нислэг үйлддэг болсон цагаас л тамирчдадаа урам зориг өгч, хамтран ажиллаж ирсэн. Эртнээс ярьж, төлөвлөлт хийх нь үр дүнтэй гэдэг үүднээс зарим асуудлыг тодорхой ярилаа. МҮОХ-ны ерөнхийлөгчтэй санал солилцоход сонирхолтой санаанууд урган гарч байна. Олимпын хуваарь гарсны дараа тамирчдадаа хэрхэн авч явах нь тодорхой болно. “Токио-2020” олимпын дараа өвлийн олимп болно. Тиймээс цаашдаа ч хамтарч ажиллаж болно” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна