Монгол Улсын Хүүхэлдэйн театр шинэхэн уран бүтээлээр хөшгөө нээж байна

Админ
2020/09/25

Монгол Улсын Хүүхэлдэйн театр шинэхэн уран бүтээлээр хөшгөө нээж байна. Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд Нэйборс ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Миний хөөрхөн шүдний аялал" төслийн хүрээнд бүтээгдсэн "Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжиг 2020 оны 09 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 11:00, 13:00, 15:00 цагаас тус тус тоглох юм.  Хүүхдэд урлагаар дамжуулж гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ, багачуудын амны хөндийн эрүүл ахуйн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд жүжгийн гол санаа чиглэжээ. Тус жүжиг 50 минут үргэлжлэх бөгөөд  4-13 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан найруулсан байна. Жүжгийн зохиолч Н.Мандал найруулагч М.Ариунтуяа Зураач: С.Энх-Од Хөгжмийн зохиолч: С.Батболд  нар ажилласан байна.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна