Франкфуртаас 209 иргэн эх орондоо иржээ

Админ
2020/09/25

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.09.24/ 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна. Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-32, өндөр настан-18, эрүүл мэндийн шалтгаантай-9, жирэмсэн-5, бусад шалтгаантай 99 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна