“БҮЛЭГЛЭЛ”-ИЙНХНИЙ “ХӨЛИЙГ ТАЙРЧ” ЭХЛЭВ ҮҮ

Админ
2020/09/28

У.Оргилмаа

Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг Элчин сайдын суудалд залсаар байх ууМонгол Улсын иргэн Гумаажав овогтой Барсын A00009726 дугаартай албан паспортыг хүчингүйд тооцсон тул суугаа орны холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэх арга хэмжээ авна уу!” гэсэн албан бичиг Европын бүх орны Элчин сайдууд руу илгээжээ. 

Уг албан бичигт дурдагдсан Г.Барсын тухайд Румын Унгарын хил дээр шалгаад нэвтрүүлсэн ч Румыны тал араас нь уг паспортын хүчинтэй эсэхийг шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр иргэн Г.Барс нь нэг бус удаа ГХЯ-ны албан пасдортыг эзэмшиж, хураалгаж, шинээр авч байсныг тус яам анхааралдаа авах шаардлагатай болов уу. Түүний талаар маш ноцтой мэдээллүүд цугласан байдгийг дараа өгүүлэх болно. Мөн ГХЯ-аас илгээсэн албан бичигт түүний овгийг андуурсан нь хайхрамжгүйн алдаа юу, өөр учиртай байв уу гэдэг ч сонин санагдав.

Яагаад гурван паспорттой байх ёстой газарт арав гаруй паспорт байна? Хэдийг хураав? Энэ тоо нууц уу? Түүний баз нь Турк улсын Истанбул дахь Монголын консулын газрын дэд консул Б.Баттүшиг гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй боловч Б.Баярсайхан дарга албан тушаалаа хашсан хэвээрээ төдийгүй өөрөө Элчин сайдаар томилогдохоор хоног тоолон хүлээж байна.

Гэтэл ГХЯ-аас ойрын үед зарим орны Элчин сайдыг томилох тухай дахин яригдаж эхэллээ. Хэрэв тийм бол заавал эргэцүүлэх, эргэж харах шаардлагатай хүмүүсийн талаар сэргээн сануулъя.Дээр дурдсан Гумаажавын Барсын хувьд л гэхэд 2019 оны тавдугаар сард албан паспорт олгосон, 2024 он хүртэл хүчинтэй. Түүнд хэн албан паспорт олгосныг мэдэхэд амархан. 


Учир нь 2017 оноос хойш ДТГ албан паспорт олгохгүй байгаа бөгөөд хууль бусаар ямар үнээр гаргуулсан байж болох тухай тандахад дор хаяж 5000 еврогийн “ханштай” байгаа гэнэ. Үүнд хяналт тавих эрх мэдэлтнүүд ажлаа яаж хийгээд байна вэ?ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2019 оны зургадугаар сарын 14-нд бүх ДТГ-уудад албан бичиг явуулсан. Үүнд “Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр өгсөн үүргийн дагуу дараах хоёр асуудлыг суугаа улсынхаа Гадаад яаманд албан ёсоор ноот бичгээр тавьж хариу ноот бичгийг 18-ны дотор ирүүлнэ үү. Үүнд: ДТГ-т ажиллахаар дипломат ажилтны болон үйлчилгээ, техникийн ажилтны үнэмлэх авсан ажилтнуудын нэрс, үнэмлэхний дугаарыг, тэдний нэр дээр бүртгэлтэй автомашины мэдээллийг гаргаж ирүүлэхийг даалгажээ. 

Энэ бол шившиг. Тэрбээр “Манай улсын Гадаад яам паспортоо хянаж чадахаа болилоо. Туслаарай” л гэсэн хэрэг. Түүний энэ “мангар” бичиг үр дүнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл манай улсад Монголын дипломат паспорттай, албан паспорттой, автомашин эзэмшдэг төдөн хүн байна гэсэн хариу бичиг ирсэнгүй. Ирсэн бол нуух шаардлагагүй.ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан энэ хугацаанд хэдэн удаа, хэдэн улс оронд хяналт шалгалтын ажлаар явав. Яагаад гурван паспорттой байх ёстой газарт арав гаруй паспорт байна? Хэдийг хураав? Энэ тоо нууц уу? Түүний баз нь Турк улсын Истанбул дахь Монголын консулын газрын дэд консул Б.Баттүшиг гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй боловч Б.Баярсайхан дарга албан тушаалаа хашсан хэвээрээ төдийгүй өөрөө Элчин сайдаар томилогдохоор хоног тоолон хүлээж байна. Энэ хооронд түүний дүү Б.Баярмагнай Батлан хамгаалахын дэд сайдаар 2020 оны долдугаар сарын 21-нд томилогдсон.

 Тэдний цаана өмнө нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Ж.Энхбаярыг бий гэх хардлага байдаг. ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяраас 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэд 08/248 тоот албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт “ОХУ-ын Улаан-Үд хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Мөнхбат, мөн иргэн Э.Оргил нар Чех улсаас ХБНГУ руу зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн хэмжээ бүхий эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж байгаад баригдан хоригдож байна. Ийм төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тус яам шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй боловч дипломат албанд ажилладаггүй иргэд энэ төрлийн зөрчил гаргах нь “түлхүүтэй” байна. Иймд энэ асуудлыг газар дээр нь нягтлан шалгах, зохих улсын хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авах, хамтран ажиллах, өнөөгийн байдал болон цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг үүгээр хүргүүлж байна. 

Энэ саналын хариу болон дэмжсэн тохиолдолд ажлын хэсэгт орох албан хаагчдын талаарх мэдээллийг ирүүлэх арга хэмжээ авна уу” гэсэн байдаг.Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журам бий. Хамгийн эхний заалт нь дипломат, албан паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна гэсэн байдаг. Гэтэл дүрэм, журам зөрчөөгүй гээд давхар паспорттой яваад байж болохгүй. Ажлаа ингэж хийж байгаа Б.Баярсайхан даргыг улсаа төлөөлүүлж Унгар улсад суух Элчин сайдаар нэр дэвшүүлсэн нь мөн л “нүдээ олоогүй шагнал” болж таарна.Д.Цогтбаатар 2008 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод Б.Баярсайханыг авчирч Тамгын газрын даргаар ажиллуулсан. Ажил үүргийн хуваарийн дагуу тэр хоёрын гарт хамгийн түрүүнд бүх жагсаалт орж ирдэг байсан. Польшийн интерполоос эрэн сурвалжилж байгаа тамхины хэрэгт холбогдсон Монголын дарга, дипломатчдын жагсаалт ч мөн адил хамгийн түрүүнд тэр хоёрын гар дээр очсон. 

Гэтэл яагаад 2008 оны жагсаалтад байсан нэрс 2012 оны жагсаалтаас хасагдсан байна вэ? Хэн, хэнийг, ямар зорилгоор сугалав. Тэнд байсан А.Дулаанжаргал, Д.Долгор, Д.Мөрөн нарын нэр хаачив?Одоогоос 11 жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа яагаад ч юм бэ дипломат паспорт эзэмшиж (Д0005099), байсан.Шийрэвнямбуугийн Цогтбаатарыг Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар томиллоо. 

Мөн энэ жагсаалтад нэр дурдагдсан хүмүүсээс байцаах газраас Гадаад харилцааны яамны нэр бүхий удирдлагуудад хаяглан 10/9-4731 Улсын мөрдөн тоот бичигт дурдагдсан” 69 хүний нэг болох Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Б.Энх-Амгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Хэвлэлүүдэд казино тоглосон баримт нь дэлгэгдсэн Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны аравдугаар сард өөрийн туслахаар ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар томилсон бол одоо өөрөө Итали улсад Элчин сайдаар томилогдохоор Засгийн газрын хуралдаанаар дэмжигдчихээд байгаа юм.

Энэ бүх томилгоог эргэн харах шаардлагатай. Монгол Улсыг төлөөлөх элч төлөөлөгч нэр цэвэр байх ёстойг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хэдэн удаа сануулж байж тохиролцооны томилгоогоо зогсоох вэ. Цэгцлээгүй хэрэг, хүлээгүй хариуцлагын оронд Элчин сайдын суудлаар шагнахаа зогсоох хүртэл энэ талаар үргэлжлүүлэн бичих болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна