Болливудын од Дипика хар тамхины хэргээр байцаагдлаа


Болливудын од Дипика Падуконе Энэтхэгийн цагдаагийн газрын  хар тамхитай тэмцэх албанд байцаалт өгсөн байна. Дипика Падуконе өчигдөр Мумбай хотноо зургаан цагийн турш байцаалт өгсөн аж.


Тэрбээр жүжигчин Сушант Синх Ражпутын үхэлтэй холбоотой хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Түүнээс гадна өөр зургаан хүн энэ хэрэгт холбогдсон. Энэ сарын эхээр Ражпутын найз охин Риа Чакраборти түүнд сэтгэцэд нөлөөлөх бодис худалдан авч өгсөн хэргээр баривчлагдсан  аж. Энэ хэрэг нь Энэтхэгт том дуулиан дэгдээж, олон нийтийн анхаарлыг татаад байна.

34 настай Сушант Синх Ражпут нь өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Мумбай хотын гэртээ нас барсан юм. Тухайн үед цагдаа нар түүний үхлийг амиа хорлолт гэж үзсэн. Харин хожим нь түүний гэр бүлийнхэн найз бүсгүй Риаг нь буруутган цагдаад гомдол гаргасан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна