БНХАУ гадаад иргэдийг нэвтрүүлж эхэллээ


БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Үндэсний цагаачлалын албанаас "БНХАУ-аас хүчинтэй виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай" арга хэмжээг авч байсан.

Тэгвэл БНХАУ-ын Үндэсний цагаачлалын албанаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх бодлогод хэд хэдэн  өөрчлөлт оруулсан байна.

Есдүгээр сарын 28 буюу өнөөдрийн 00 цагаас эхлэн албан ажил, хувийн хэрэг, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн ба дахин виз мэдүүлэх шаардлагагүй гэлээ.

Хэрвээ гадаадын иргэд дээрх гурван төрлийн оршин суух визтэй иргэдийн визийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 28 өдрийн 00 цагаас хойш дуусгавар болсон бол эзэмшигчид БНХАУ-д ирэх шалтгаан өөрчлөгдөөгүй тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Хятадын Элчин сайдын яаманд өргөдөл гаргаж болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна