Монгол бүсгүй Холливудын цуврал кинонд тоглосон байна


Монгол бүсгүй Холливудын  “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Түүнийг Бямбадоржийн Хандсүрэн гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоо АНУ-д ажиллаж, амьдардаг аж. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд тоглосон байна.

Б.Хандсүрэн нь Хүүхэд залуучуудын театрын нэр дээр жүжигчний мэргэжлээр Украйны Харьков хотод суралцжээ. Мөн АНУ-ыг зорихоосоо өмнө СУИС-д багшаар ажилласан байна.

“Сувилагч Рэйтчед” цуврал нэг бүлэг найман ангитай. Цувралын гол дүрд алдартай жүжигчин Сара Полсон \Sarah Paulson\  тогложээ. Шинэхэн цуюралын эхний бүлэг есдүгээр сарын 13-наас Англи хэлээр “Netflix”-ээр гарч эхэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна