Орон нутгийн сонгуулийн зардал 16.6 тэрбум төгрөг


Шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгох юм.

Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Дүүргүүдийн хувьд ИТХ-ын 291 суудлын төлөө 696 нэр дэвшигч өрсөлдөж байгааг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Мөн УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгууль 16 тэрбум орчим төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй аж. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна