Төслийн түшиц байгууллагаар Боловсролын хүрээлэн ажиллаж байна

Г. Болортуяа
2020/09/28

Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II үе шатыг 2020-2022 онд хэрэгжүүлж байна. Тус төслийг хэрэгжүүлэгч түшиц байгууллагаар Боловсролын хүлээлэн сонгогдон үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Энэ хүрээнд Боловролын хүрээлэн Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллийн бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлэхээр зорьж байна.

Уг алсын хараа, тогтвортой байдлын хүрээнд төслийн түшиц байгууллага-Боловсролын хүрээлэнг түшиглэн төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ)-ийг байгуулан ажиллуулж, эдгээр гишүүнээр дамжуулан төлөөлсөн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, үндсэн үйл ажиллагааг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагад нийцүүлж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Боловсролын хүрээлэн нь дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр боловсрол, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон мэргэжил, арга зүйн байгууллагууд, төслийг орон нутагт хэрэгжүүлэгч ТББ-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, үзэглэх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.