Бельгид ирэх сарын 1-нээс хөл хориог чангатгана

Г. Болортуяа
2020/09/30

Бельги Улсын Засгийн газар “Ковид-19”-тэй тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон байна. Энэ нь өмнөх долоо хоногт зарим хөл хориог багасгасантай холбоотой аж. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 23-нд гудамжинд заавал маск зүүх болон тусгайлан зохион байгуулах үдэшлэг арга хэмжээнд оролцох хүмүүсийн хязгаарыг болиулсан билээ. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээрх шийдвэр эмнэлгийн ажилтнуулын дургүйцлийг хүргэжээ. Үүнээс болж Брюсселийн Засгийн газар “Ковид-19”-ийн халдварын тархалтын эсрэг тэмцэх арга хэмжээг чангатгахаар болов.

Шинэ хоригоор хотын баар цэнгээний газрууд 23:00 цагт хаалга барина. Өмнө нь шөнийн 01:00 цаг байсан аж. Түүнчлэн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд арваас илүү хүн цуглаж болохгүй. Хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллана. Гудамжны захуудад хоол идэж болохгүй. Дээрх хоригуудыг ирэх сарын 1-нээс эхэлж мөрдөнө. Хөл хориог чангатгасан нь Бельгийн нийслэлд “Ковид19”-ийн халдварын тархалттай холбоотой. Тус хотод нэг хоногийн дотор 2305 хүн халдвар шинээр авч байгаа гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна