Алтан маск зүүсэн ч амьд үлдэж чадсангүй

Г. Болортуяа
2020/09/30

Алтаар маск хийлгүүлж байсан Энэтхэгийн саятан нас барсан байна. Пимпри-Чинчвад мужийн бизнесмэн “Ковид-19”-ийн халдвар авч, үүний улмаас амиа алджээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард “Ковид-19”-ээс сэргийлэхийн тулд алтаар бүрсэн маск хийлгэх захиалга өгч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиулж байсан билээ.

49 настай саятанд 60 грам алт орсон маскийг найман хоногийн дотор урлаж өгчээ. Тухайн үед саятан “Энэ маш нимгэхэн маск, амьсгалах зориулалттай жижигхэн нүхтэй. Миний эрүүл мэндийг хэрхэн хамгаалахыг мэдэхгүй. Би вирусаас бусад аргаар давхар хамгаалах болно” гэж ярьж байв. Саятан алтан маск хийлгэхийн тулд дөрвөн мянган ам.доллар төлсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна