Авто замын сүлжээгүй Улаанбаатар тэг зогсолт хийлээ

Г. Болортуяа
2020/10/01

М. Мөнх

Нийслэлийн иргэд бухимдалтай байна. Машиндаа хоолоо идээд, хотын төвдөө бууж шээгээд, багачууд нь өлсөж байна, гэдэс базлаад байна, унтмаар байна, гэртээ харимаар байна гэж хашхирч уйлах дүр төрхийг Улаанбаатарын авто зам дээрээс харсандаа туйлын гутрав. Өдгөө Монгол Улсын нийслэл авто замын сүлжээгүй, хот төлөвлөлтгүй, хүн амын нэгдсэн бодлогогүй, зохион байгуулалт хийх чадамжгүй удирдлагын багаар дүүрсний тод идрэл нь өнөөгийн Улаанбаатарын авто зам дэх тэг зогсолт.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байгаа билээ. Гэтэл сэтгэлгүй, ажил хийе гэсэн бодолгүй, зөвхөн албан тушаалын хойноос улайрагчдын балгаар нийслэл хүн амьдрах аргагүй, бухимдал, чирэгдэл дүүрэн хот болж хувирлаа. Юун нөгөө “Аз жаргалтай Улаанбаатар”.

 Таван км газрыг таван цаг яваад туулахгүй, хоёр буудал газрыг хоногийн талд барахгүй хэмжээнд болтлоо нийслэлийн авто замын түгжрэл гацав. Энэ бол эмгэнэл шүү, хотын захиргааны гэх том том амбицтай, хурган дарга нар аа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна