АНУ-д кофе шопын зах зээл "хумигдаж" эхэлжээ

Г. Болортуяа
2020/10/14

Цар тахлын улмаас АНУ-д үйл ажиллагаа явуулдаг кофе шопууд хүнд байдалд оржээ. Тодруулбал, энэ оны эцсээр АНУ дахь кофе шопуудын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 7.3 хувиар буурч, 25 мянга 307 болно гэж Euromonitor International тооцоолсон байна. 

Мөн кофе шопуудын жилийн эцсийн нийт борлуулалт 12 хувиар буурч, 24.7 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа аж. Ийнхүү тус улсад үйл ажиллагаа явуулж буй нийт кофе шопуудын тоо сүүлийн есөн жилд анх удаа цөөрчээ. Энэ нь Starbucks, Dunkin Donuts, МcDonald’s зэрэг томоохон сүлжээнд зах зээлээ тэлэх боломж олгоод буй аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна