Хагардаггүй хачин бөх хальстай, хараа булаасан нэг өндгийг үүрнээс нь холдуулж, уулын уруу унагаад хойноос нь гүйцэж ховдоглон идсэн үнэгний тухай үлгэрийг өглөөхөн сонсов. Зальтай золиг гэж үнэгийг буруутгаад, ангаахай болох байсан тэр бяцхан өндгийг аварч чадаагүйд сэтгэл зовнив.
Үлгэр бүхэн жаргаж төгсдөггүй ажээ. Өнөөх үлгэрийн бодит жишээ өнөөгийн Монголд биеллээ олж байна. Үзүүлэх гайхамшгаараа алдаршаад, олдог зоосоороо илүүрхээд ирэхээр нь Улсын циркийн удирдлагыг удаа дараа сольж, увайгүй хүмүүсийг шилж томилж байгаад ажлыг нь унагаж албаар хувьчилсан гэдэг. Байртай, амьтантай, уран бүтээлчидтэй, бааз суурь нь бат тогтсон байгууламжийг хэдхэн жилийн дотор хөмөрч орхиод хэрэгггүй шахуу зүйл шиг хямдхан зарсан сан.
Авсан эзэн нь алдарт аварга. Арчилж, тордоод алдаршуулна гэсэн ч 13 жилийн дараа үнэн төрхөө ил гаргаж өнөөх барилгыг нь дахиж циркчид ашиглахааргүй болгоод тавьчихаж. Засвараа эхлээд зандрангүй хэдэн үг сошиалд “чулуудсан”. Сайхан болгох гэж байхад ус үзээгүй байж гутлаа тайлж, уул үзээгүй байж хормой шуув гэсэн утгатай түүний үгэнд бас л бид итгэсэн.
Гэтэл яав?
Өчигдөр орой найруулагч Ю.Гэрэлбаатар цирк рүү орж зураг авч, бичлэг хийжээ. Тэр “Циркийн онцгой хэв маягтай барилга нүүр төрхөө алдлаа!!! Циркээ буцаагаад өгөөч ээ гээд байсан чинь далдуур нураагаад ЦИРКИЙН барилгаас юу ч үлдээгээгүй байна. Маш харамсалтай. Төр засаг, тухайн үед шийдвэр гаргасан түшмэлүүд юу хийснээ хар даа . Хүний үнэргүй луйварчид аа” хэмээн бухимдав. Бүр уйлав. Тэгэхээс яах юм бэ. Монголын циркчид мундаг байгаад яах юм бэ. Улс орон нь тэднийг үнэлэхгүй, угтаад нэг баяр хүргэхгүй, бэлтгэл хийх байрыг нь булааж, бэртэгчин зангаар хойш суусаар байхад тэд уйлахгүй гээд яах юм бэ.
Үзэгчдийн суудал, үндсэн хийцлэл, бүр хамгийн аймшигтай нь циркчдийн АЛТАН МАНЕЖ хэмээн сүсэлдэг барьер нь үгүй болжээ. Дор нь байгаа тусгай агуулах, бэлтгэлийн хэсэг, зөөлөвчтэй тусгай дэвсгэртэй суурийг нь устгаж байгаагаас үзвэл энд цирк ажиллуулахгүй бололтой. Их сайхан болголоо гэхэд өндөр үнэтэй тоглолтын танхим нь босох биз. Буцааж аваад ч сэргээх боломжгүйгээр өөрчилсөн болохоор өөртөө итгэлтэй байж дээ ИХ АВАРГА.
13 жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 8-нд “АСА” ХХК-ийнхан Улсын циркийг хувьчилж авах менежментийн гэрээ байгуулсан түүхтэй. Тухайн үед Циркийн хувьчлалын үнэлгээний эхний комисст ажилласан БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн хүртэл “Ажлаасаа хөндийрсөн зургаан хоногийн дотор бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс үзэж танилцаад “АСА” багт ялалт өгчихлөө” гэж ярьсан байдаг. Тэр ч бүү хэл тэдэнтэй мөр зэрэгцэн Улсын циркийг хувьчилж авахаар өрсөлдсөн “Их цирк”, “Монгол цирк” багийнхан баримт дэлгэн, Төрийн өмчийн хороо буруу шийдвэр гаргалаа гэж заргалдсан. Харамсалтай нь 80 жилийн түүхтэй Монгол циркийн хувь заяаны төлөө хуруугаа ч хөдөлгөх эрх мэдэлтэн олдсонгүй.
Ойрын өдрүүдэд Соёлын сайдынхаа мэдэгдэл, нөмөр нөөлөгт баясан сэтгэлдээ галтай, нүүрэндээ инээмсэглэлтэй явсан циркчид дуугарах ч тэнхээгүй боллоо.
Энэ хөх асрыг 1971 онд хоёр улсын найрамдалт харилцааны илэрхийлэл болгон Румын улсын буцалтгүй тусламжаар гурван сая рублийн хөрөнгө оруулалт хийж, бариулж байсан түүхтэй. Үүдэнд дэвссэн хивс, манежинд байрлуулсан тоног төхөөрөмжөөс эхлээд бүгдийг нь зөвхөн циркийн урлагт зориулан захиалан хийлгүүлсэн тухай тэр үеийн улсын циркийн найруулагч О.Машбат агсан ярьсан.
Менежментийн хувьчлалд оролцохдоо багууд циркийг 2011 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөөр өрсөлдсөн юм билээ. Магадгүй шалгуураа хангаж байраа авчихсан болохоор одоо тэд юу хийхээ өөрсдөө шийднэ л гэж үзэж.
Соёлын дурсгал, урлагийн бүхэл бүтэн салбарыг ямар ч алсын хараагүй хувьчилсны балгийг ийнхүү өнөөдөр амсаж сууна. Циркийг буцааж авсан ч улсын цирк байгуулж, уран бүтээлчид бэлтгэл хийхээргүй болгоно гэдэг тэр чигтээ терроризм биш юм уу. Бухарестад яг манайх шиг цирк нь одоо ч байдаг. Манайхтай яг ижил зураг төслөөр хийгдсэн зориулалтын энэ цирк 1961 оных. Харин манай энэ хөх асар 50 “настай”.
Улсын нийслэлийн зүрхэнд өнгө нэмэн оршдогийг нь бодсон ч, Ж.Данзан, Б.Содном, Д.Дамдинаас эхлээд даамай сайн жүжигчдийг төрүүлснийг нь тооцсон ч ганцхан энэ асрыг тэр хэвээр нь үлдээх ёсзүй бидэнд байх ёстой.
Гуйлгачин байсан ч бахархлаа худалдалдахгүй, гудайж явсан ч үнэ цэнээ алдахгүй одох нь хүний ёсон биш юм уу.
Жүжигчингүй, амьтангүй байраа түрээслэн амьдардаг Монголын циркийн өнөөгийн төрх ийм л байна. Циркт зориулалтын үйл ажиллагааг нь явуулах уран бүтээлч байхгүй мэт аашлан түрээсийн гэрээгээр эзэд нь амь зууж харин циркийн урлагт зүрх сэтгэлээрээ дурласан хүмүүс нь гудамжинд шороон дээр өнхөрч байх нь шившиг биш үү.
Саяхан болсон Циркийн сургуулийн 80 жилийн ойг үзээд буцахдаа улаан шороо боссон танхим, урагдаж муудсан хулдаасан майхан, хүйтэнд дараагүй мэт тоглох халуун сэтгэлт жүжигчид, хамаг зүрхээрээ тэднийгээ дэмжих ахмадуудыг хараад ой тойнд багтамгүй их төөрөгдөл дунд гудайн суусан. Одоо гэтэл тэдэнд очъё гээд ч угтах газар, мөргөе гээд ч сүслэх манеж үгүй болсныг зарлах нь.
Алтангадас одонтой, авьяастнуудыг төрүүлдэг манежтай, дэлхийд эхэнд эрэмбэлэгддэг түүхтэй мөртлөө элэг эмтрэм тавилан туулж байгаа бүтэн урлагийн салбар хөөрхий. Бүхнээ зориулсан циркчид хөөрхий. Цалингүй хоцрохдоо тэд жагсаагүй. Чадлаараа бэлдээд, гадаадаас ч хамаагүй ажлын байраа олдог байв. Харин бахархал, уг үндэс нь болсон циркийг нь дотроос нь нураасныг хараад уйлах битгий хэл, уурлах тэнхэлгүй сөгдөж байна.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Д.Норовсамбуу гуай агуу багш Төрийн шагналт, Ардын жүжигчин Тогоончулууны Цэнд-Аюушийн мэндэлсний 90 жилийн ойг хийх гэж АСА циркийн менежерийн өмнө өвдөг сөхөрч гуйсан түүхтэй. Гурван жилийн өмнө албатынх нь өмнө сөгдсөн их хүмүүн саяхан “Д.Дагвадорж оо, сөгд гэвэл сөгдөе. Циркийг буцаагаад өгөөч” гэж гуйсан байсан. Үл хүндлэл гэдгийг утгаар нь үзүүлдэг увайгүй хүмүүсийг танилгүй итгэж, улсдаа ганц байгаа байгууламжаа сүйтгүүлсэн удирдамжгүй төрийн харалган бодлогыг шүүмжлээд шүүмжлээд дуусахгүй нь. Хэрэгтэйгээ хадгалж, үнэ цэнтэйгээ өмгөөлж, өв соёлоо дээдэлж чаддагүй юм бол Төртэй байгаад ч яах юм бэ. Мөдхөн гялалзах сайхангүй, бахархах зүйлгүй, балгасан дунд баахан мөнгө ярьсан, баригдмал сэтгэлгээн дундаа төөрөлдөж дуусах биз.
66.181.161.42
ДОЛГОРСҮРЭНГИЙН ҮР САД МОНГОЛЫГ МӨХӨӨЖ ЭХЛЭВ.ТӨР ХАРСААР Л ЗҮГЭЭР СУУЖ БАЙХ YUM ДАА. ТҮҮХИЙГ ТЭД УСТГАЖ ЭХЛЭВ.
Хариулах202.126.90.113
Ах Сумьяабазар нь газрын хэвлийн баялаг руу улангасан дайрна. Уран ухуулж харийнханд зарж нутаг усыг хордуулна. Долгорсvрэнгийн махан толгойнууд Монголын ард тvмний хараалыг даах болов уу ?
Хариулах202.9.46.198
Ганц цирк ч биш.Монгол улс угаасаа сүйрлийн замруугаа орсон.Одоо хэр удаан тогтнох уу гээд л хүлээж байхаас
Хариулах103.10.22.10
Erun yagaad dandaa ulsiin hurungiig huiwchildag ym boloo
Хариулах192.82.68.145
Элдэв-Очирын нэрэмжит кино театрыг Хөрөнгийн биржид, Хүүхдийн кино театрыг Исусийн сүмд, Ард кино театрыг Сосорбарамд, Хүүхэд залуучуудын театрыг ХААН банкинд, Циркийг Давагдоржид гэх мэтээр үнэгүй шахам өгсөн. Төв музейг нураасан. Соёл урлагийг маань устгах холын бодлого яваад байх шиг санагдах юм.
Хариулах66.181.161.40
Аса японы аварга болохоос монголынх биш. Энэ төр засаг чинь төрлийн засаг болсон. Ах. Сумъяабазар нь бхад яаж. Хүрэлсүх дуугарч чадахийм бэ. Одоо бид циркээ алдсан ирээдүйд эх орон газар нутгаа алдахад та нар гайхаад ч хрггүй. Бид үүнийг сонгосон Ёстой новш гэхээс өөр хэлэх үг алга даа
Хариулах192.82.70.8
надад энэ улс сүйрнэ үү мөхнө үү одоо падлий алга. хэн нь лаагаа иднэ үү луувангаа иднэ түй чёрт. энэ улс тэртээ тэргүй мөхөлрүүгээ явсаар хятадын колон болох нь гарцаагүй болсон. Хурдан тусмаа сайн байна
59.153.114.112
Бид Давгадоржоороо бахархаж байсан. Сайн хүү гэж бодож явлаа. Одоо үүнийг хараад эсрэгээрээ бодогдох болж байна. Бусад хүмүүс ч ийм сэтгэлтэй болж байгаа байх аа Ингээд нэр төрөа өөрөө унагах ажил хийлээ дээ. Уг нь ингэх хүн биш л баймаар итгэхэд бэрх л байна.
Хариулах64.119.18.50
Сохорчихсон дурак вэ.
202.21.102.170
дээр байгаа дарга нар сонсдоггүй хардаггүй юмуу яагаад дуугарахгүй бгаан бэ хэрэгтэй бүхэн алга боллоо
Хариулах202.21.102.170
ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА ЯАЧИХСАН ТЭНЭГ ВЭ АРХИ ХҮҮХЭН МӨНГӨНД ТАРХИ НЬ ГАШИЛЧИХСАН ХУЛГАЙЧ БНА УЛСЫНХАА БАХАРХАЛ БОЛСОНГ ЦИРКЭЭ НУРААЖ БХДАА СЭТГЭЛ НЬ ӨВДДӨГҮҮЙ ЮМ БХДАА
Хариулах202.9.46.117
Муу махан толгойт пиздаг алнаа..
Хариулах103.229.121.37
Циркийг нурааж суурин дээр нь дахиж Цирк барихгүй бол Давгадорж дуракыг үгүйртэл нь галдан шатаах хэрэгтэй. Их аварга гэж онгироосныхоо горийг амсаж бна даа Монголчууд. Нэг муу Японы үндэсний бөхийн хөөгдсөн аварга шүү дээ.
Хариулах103.26.194.252
УДАХГҮЙ ГЭР БҮЛ ҮР УДМААРАА ЭНЭ САЙХАН ЦИРKИЙН БАРИЛГЫН АРААС ЯВЦГААХ БАЙЛГҮЙ...
Хариулах202.9.46.26
Хүүхдийн театр, Кино үйлдвэр, Кино театрууд гээд бүгд байхгүй болж байгаад маш их харамсаж байна. Төр цагдаа хууль хүчнийхэн хаана явна вэ??? нэг ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүсд хууль үйлчилдэг л юм байна лээ. Энэ луйварчидыг болохоор яаж ч чадахгүй юм даа. Та нарыг үеийн үед үйлийн үр чинь гэсгээндээ гайгүй.
Хариулах103.57.92.242
Yasan muuhai yum be dee. Bidnii huuhduud tsirk gej medehgui osoh ni dee chaavaas
Хариулах217.255.48.105
Ёстой хүн муутай эргүү өөхөнцөр. Сагсуу шуналтай, хүүхэмсэг, авсан авгай нараа тамлагч ёстой өөдгүү хоогийн шаар
Хариулах217.255.48.105
Аса гахайг шоронд хий! Гүйцээ
Хариулах202.9.47.15
Сайн бичдэг сэтгүүлч юмаа. Эмгэнэлтэй , энэ сэдвээр харамсаад ....хэлэх ч үг олдохгүй байсийн.
Хариулах202.126.89.61
Uiliin ut n ireh bailguidee
Хариулах192.82.72.159
huuh t1 nuhur yum bn. ter baaraggui eruul hun bish bh.
Хариулах192.82.69.125
Дагвадорж хүндлэл 0 үзэн ядалт 100% Шуналтай гөлөг юмаа
Хариулах202.55.188.89
Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр яагаад дуграхгүй байнаа. Циркийн сайхан сайхан тоглолт үзжил байсан байлгүйдээ. Энэ хоёр чадахгүй л дээ
Хариулах103.212.117.151
Үхэж далд ороосой. Эцэг эх нь тарчилж үхээсэй билээ!!!
Хариулах172.58.142.185
Естой, энэ эргуу малнууддаа юм хэлдэггуй ялгарах юмгуй сэгууд юм бх даа
192.82.76.143
Ах дүү гэхээргүй хоорондоо алалцдаг нэг гэрийн бөх нэртэй шуналын тулам цадахгүй л бгаа юм байх даа боловсролгүй мулгуй
Хариулах66.181.161.23
Муу хүн юмдаа сумодоо байхад нь яаж шимтэн үздэг байлаа даа одоо бол ичиж байна
Хариулах64.119.26.89
арчаагүй ч эр болдоо
Хариулах103.57.95.110
Долгорсүрэнгийн хөвүүд хүн муутай ухаан муутай ажгуу.
Хариулах64.119.22.183
Өдөө ямар ч арга байхгүй.Аса чинь Х.Баттулгын сайн дүү нь биз дээ.
Хариулах192.82.69.139
Dagvaa nowsh ymaa archaagui er ym
Хариулах150.129.140.193
Цирк ингээд байхгүй боллоо. Улсын хүүхэд залуучуудын театрыг яагаад найруулагч Нямгаваа Хаан банкинд зарсныг мэдэх хүн байна уу.
Хариулах192.82.67.244
Төрийн өмчийн дарга байсан луйварчин.Сугараас хариуцлага нэхэх хэрэгтэй
Хариулах103.229.123.174
Энэ хувьчлалд Намбарын Энхбаяр ерөнхийлөгч байх да ерөнхий сайд Санжийн Баяр хоёр гар дүрж АСА д албан тушаалаар а хүч түрэн дээрээс лүндэн буулнасан яриа байдаг Намбарын хүүгээс асуушаач сэтгүүлч нараа
Хариулах202.55.188.34
Muuhai hun yumdaa Davgaa. Ene buhchuudees oligtoi yum hezeech garahgui adgiin hun sugnuuud
Хариулах64.119.20.71
YASAN CHULUUN ZURKHTEI ERGUU NOVSH VE ULS BUTSAAJ AVNA GEHEER NOVSHIRCH BN DAA GARGASAN MUNGIIG N UGUUD ULS AVAH HEREGTEI
Хариулах150.129.142.151
Нурааж тараахаас өөр ид шидгүй...
Хариулах202.9.40.74
pizda dawgaa
Хариулах122.201.31.167
Үнэндээ миний болоод Монголын олон зуун циркчидын, үзэгч олны, хүүхэд багачуудын дурсамжыг нь нураасан явдал боллоо... Хэлэх үг алга даа... Хууль гэж хэрэв байдаг бол, бүх завхралыг нь засуулаасай... Нурааж чадсан бол сэргээж чадах байлгүй дээ...
Хариулах103.212.119.251
Энэ мунаг бяраараа хүнтэй ноцолдож унангаж явсан болохоор нарийн ухаан мэдлэг юу ч байхгүй махан толгойнууд