Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа

Г. Болортуяа
2020/10/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны ес, аравдугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон.

Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм.

Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв. Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг өнөөдөр 09:00 цагаас зарлалаа. Энэхүү уулзалтад орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна