Мод тэвэрсэн барын гэрэл зураг олон улсын нэр хүндтэй шагнал хүртжээ

Г. Болортуяа
2020/10/16

Энэ сарын 14-нд Лондон хотын Байгалийн түүхийн музейд болсон ёслолын арга хэмжээний үеэр 2020 оны байгалийн шилдэг гэрэл зурагчны шагналыг Британийн Кэмбриджийн Гүнгийн ахайтан гардуулжээ.

Шагналыг Оросын гэрэл зурагчин Сергей Горшков хүртсэн байна. Тэрбээр Сибирийн тайгад нууц камер байршуулж, 11 сар тэвчээртэй хүлээсний эцэст Амар мөрний савд амьдардаг барын ховор зургийг буулгаж чаджээ. Тэр энэ бүтээлдээ “Тэврэлт” хэмээх нэр өгсөн байна. 

Уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийг аравдугаар сарын 16-наас 2021 оны зургадугаар сарын 6-ныг хүртэл Лондон хотын Байгалийн түүхийн музейд дэлгэж байгаа “Wildlife Photographer of the Year” үзэсгэлэнд онцлох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна