Rokit bay-ийн бүтээж буй “Fragile” тоглоомын албан ёсны трэйлер цацагдлаа

Г. Болортуяа
2020/10/16

Rokitbay нэрээр олонд танигдсан реппер О.Баярсайханы уран бүтээлийн багийнхан өөрсдийн бүтээсэн “Fragile” тоглоомын албан ёсны трэйлерийг бэлэн болгож, “Youtube” хуудаснаа байршуулжээ. 

Уг тоглоомын хэрэглэгчид Улаанбаатар хотын гэр хорооллоос хулгайлагдсан охины дүрд тоглох гэнэ. Мөн хүний наймаа болон бусад сэтгэл сэрдхийлгэм аймшигт үйл ажиллагаа эрхэлдэг, нууц байгууллагуудыг илрүүлэх адал явдалтай учирна. Тоглогч дэлхийн хамгийн аймшигтай газраас зугтахыг хичээх хэрэгтэй болох гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна