Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ

Г. Болортуяа
2020/10/16

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаарзургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкнууд олгож эхэлнэ хэмээн мэдэгдлээ.  

Зээлийн хүүг 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд тус зээлийг авах нөхцөл бүрдэж байгаа аж. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгажээ. Мөн арилжааны банкнууд 40 тэрбум, Монгол банк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна.    

Уг зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна