“Ювентус” клубийн довтлогч Роналду “Ковид-19”-өөр халдварлажээ

Г. Болортуяа
2020/10/16

Португалийн шигшээ болон “Ювентус” клубийн довтлогч Роналду “Ковид-19”-өөр халдварласан тухай Португалийн шигшээ багийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Түүнд коронавирус шинж тэмдэггүй хэлбэрээр халдварласан бөгөөд одоо гэрт нь тусгаарлаж байна. Шведтэй хийх тоглолтын өмнө шинжилгээнд хамруулахад түүнээс халдвар илэрчээ. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байна. 

Тус клубийн дахин нэг тоглогчоос халдвар илэрчээ. Хагас хамгаалагч Уестон Маккени халдвар авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна