Д.Амарбаясгалан: Эрх барих бүтцийг богино хугацаанд зохион байгуулж ажиллана

Г. Болортуяа
2020/10/16

МАН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 34 төлөөлөгч буюу 75.5 хувийн дүнгээр, Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэг буюу 88.8 хувиар, Дүүргийн ИТХ-ын 291 төлөөлөгчөөс 200 төлөөлөгч буюу 70 хувиар, 21 аймгийн 13 аймаг буюу 62 хувиар, 330 сумаас 185 сум буюу 55 хувиар МАН ялалт байгуулсан урьдчилсан мэдээлэл байна. МАН-д итгэл үзүүлж, дэмжиж сонгосон иргэд сонгогчдодоо МАН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. 

Иргэд сонгогчдын санал авч чадаагүй найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сум байгаа. Эдгээр хүмүүсийн итгэл найдварыг олохын төлөө тухайн аймгаас сонгогдсон гишүүд болон намын гишүүдтэйгээ хамтран ажиллах болно. 

Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа. Бидэнд сандал суудал хөөцөлдөж, улс төр хийгээд суух цаг хугацаа богино гэж харж байгаа. Тиймээс Аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах эрх барих бүтцийг тухайн шатандаа олонхи болсон улстөрийн байгууллагууд нь богино хугацаанд зохион байгуулж ажиллана" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна