Сургуулийн багшийн аминд халдсаныг террорист ажиллагаа гэж үзлээ


Парис хотын ойролцоох Конфлан-Сент-Онорин хотод нэгэн сургуулийн багшийн амийг хөнөөсөн хэрэг гарсныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон террорист халдлага гэж үзжээ. 

“Үг хэлэх эрх чөлөө, итгэх, үл итгэх эрх чөлөөний талаар хүүхдэд зааж сургасныхаа төлөө нэг иргэн амиа алдсан байна. Амиа алдсан багш террорист халдлагын хохирогч болжээ” гэж тэрбээр мэдэгдлээ.

Түүнчлэн террорист этгээдийг устгах шийдэмгий алхам авсан хууль сахиулахын ажилтнуудад Э.Макрон талархал илэрхийлсэн байна.

Үл таних этгээд Конфлан-Сент-Онорин хотын сургуулийн ойролцоо нэгэн эрэгтэйн амийг хөнөөсөн тухай өмнө нь мэдээлсэн. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар бууджээ.Энэ хэргийг прокурорын газрын террорист ажиллагаатай тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж байна.

Хожим Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амиа алдсан эрэгтэй багш байсан ба  гэмт хэрэгтэн гэгдэж буй этгээд сурагч байсан байж магадгүй гэв. Амиа алдсан багш сурагчиддаа үг хэлэх эрх чөлөөний талаар хичээл орж байсан бөгөөд энэ үеэрээ Бошиглогч Мухаммедийн шог зургийг үзүүлсэн байжээ. Зургийг үзүүлэхээсээ өмнө тэрбээр ислам шүтдэг сурагчидаа ангиас гарахыг сануулж байсан аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна