ЭМГЭНЭЛ: УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэнгэрт дэвшлээ


УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчний улмаас таалал төгсөж, Монголын улс төр, нийгмийн салбарт хүнд гарз тохиолоо. 

М.Батчимэг нь 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.

Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргэж, Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн орсон. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын их сургуулийн хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаж, хятад хэл-соёл судлаач мэргэжил эзэмшсэн. 

1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд "Монгол улсын гадаад бодлого ба Монгол-Хятадын харилцаа" сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ.

1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбуй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, парламентын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлсэн шилдэг улстөрч юм. Тэрээр мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “Нэг ардчилал” клубын зохицуулагч зэрэг сонгуульт ажилтай байв. Ум сайн амгалан болтугай. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.170
    2020/10/17

    Хятадын сургуульд сурч байхдаа олон хэцүү зүйлтэй тулгарсан байх. Монголын гадаад бодлогод үнэтэй зөвлөмж үлдээсэн таны мөнхийн үйлс мандан бадрах болтугай.

    Хариулах
  • 202.126.90.23
    2020/10/17

    Ямар харамсалтай юм бэ. Хөөрхий зайлуул, маш ухаантай, сайхан эмэгтэй...Гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум.????????????

    Хариулах