​Америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгчээ



АНУ-д ирэх арваннэгдүгээр сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Үүнээс өмнө өчигдөр (2020.10.16) АНУ-ын 22 сая иргэн е-мэйл болон биечлэн байдлаар урьдчилан саналаа өгсөн байна. Өмнө нь 2016 онд АНУ-д зургаан сая хүн л урьдчилсан саналаа өгч байсантай харьцуулбал энэ нь огцом нэмэгдсэн аж. Коронавирусийн цар тахлаас үүдэн олон хүн урьдчилан саналаа өгөх болсон гэж ажиглагчид үзжээ.

Энэ жил АНУ-ын залуус сонгуульдаа идэвхтэй оролцох дүр зураг ажиглагдаж байна. Өмнө нь 2008 онд АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама сонгогддог жил хамгийн олон залуус саналаа өгч оролцож байсан.

Үүний зэрэгцээ “Axios” байгууллагын судалгаагаар Дональд Трамп улиран сонгогдвол их сургуулийн 10 оюутны дөрөв нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Мөн 10 оюутан тутмын зургаа нь сонгуульд оролцоогүй бусдыгаа элэглэж, шоолно гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна