Сөүлийн нислэгээр 14 улсаас 252 иргэн эх орондоо ирлээ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:44 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн байна.

Үүнээс:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-51,
  • Өндөр настан-30,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-22,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч байгаа" талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна