Дэлхий дахинд COVID19 вирусээр халдварласан хүний тоо 39 сая давлаа


Дэлхийн дахинд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 39 сая давсан тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээллээ.

Мөн халдварын нийт 39015163 тохиолдол бүртгэгдсэн бол 1099469 хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан 26 932 328 хүн эдгэрсэн юм. Халдвар илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 7 сая гаруй тохиолдол нь АНУ-д бүртгэгдсэн бол Энэтхэгт мөн 7 сая гаруй тохиолдол илрүүлснээр хоёрдугаарт, Бразил 5 169 386 тохиолдлоор гуравдугаарт жагсаж байна.

ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 1 369 313 тохиолдол бүртгэгдсэн. Халдварын улмаас 23 723 нас барсан бол 1 056 582 хүн эдгэрсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна