Хүүхдийн өвчлөл, осол гэмтлийн тоо нэмэгдэж байна


Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2001 дуудлага ирснээс 875 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1126 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 98, хүүхдийн өвчлөл 93, осол гэмтэлтэй холбоотой 106 дуудлага холбогдож, өмнөх өдрүүдээс ихэсчээ. ГССҮТ-д осол, гэмтлээр 329 хүн үйлчлүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна