Дональд Трамп өөрийгөө суперментэй зүйрлэлээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пенсильвани мужид хийсэн уулзалтынхаа үеэр, шинэ төрлийн коронавирусийн эсрэг гарган авсан эмийг уусныхаа дараа өөрт нь супермен болсон мэт мэдрэмж төрсөн талаар ярьжээ. Чухам яг ямар эм ууснаа сайн мэдэхгүй байгаа ч түүнд уулгасан эмэнд шинэ төрлийн коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эсрэг биетүүд агуулагдсан байсан гэв.

Пенсильвани мужид хийсэн түүний уулзалтыг "C-Span" телевиз шууд дамжуулсан бөгөөд Дональд Трамп “Би эм уугаад, өөрийгөө супермен шиг мэдэрсэн” хэмээжээ.

АНУ-ын төрийн тэргүүн өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан бөгөөд түүнийг эхнэр Меланиятай нь хамт Цагаан ордонд тусгаарлагдсан. Гэвч Дональд Трампын бие муудаж саяхан эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр хэдэн өдрийн өмнө эмнэлгээс гарч, сонгуулийн сурталчилгааныхаа ажилд эргэн орсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна