Хятадад Covid 19 халдвараар хоногт 46 хүн өвчилжээ


Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 13 нь шинж тэмдэг бүхий халдвар бол 33 нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн юм.

БНХАУ-ын Эрүүл ахуйн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Шанхай, Гуандун, Тяньжин, Шэньси болон Шаньси мужид бүртгэгдсэн аж.

Одоогоор урд хөршид 236 коронавирусний халдвартай хүн эмчлэгдэж байгаагийн нэг нь хүнд өвчтөн байна.

Хятадад 7851 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа юм.

Хятадын мэргэжилтнүүд анх удаагаа хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнээс амьд коронавирус илрүүлж байсан.

Тэгвэл Өмнөд Солонгост хоногт 76 хүн коронавирусний халдвар авсан. Тус улсад нийт тохиолдол 25275 болсон ба 76 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж иржээ. БНСУ-д 23368 хүн эдгэрсэн бол 444 иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2.4 сая иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 1463 хүн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна