​Киргизстаны Гаалийн газрын орлогч дарга асан Райымбек Матраимов баривчлагджээ

Г. Болортуяа
2020/10/21

Киргизстаны Гаалийн газрын орлогч дарга асан Райымбек Матраимовыг баривчилжээ. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны эх сурвалжаас эш татаж “Эрх чөлөө” агентлаг мэдээлэв.

Түүнийг авлигын асуудалд холбоотойгоор баривчилсан байна. 2016 оноос Райымбек Матраимов болон Киргизстаны гаалийн албаны хэд хэдэн түшмэд оролцсон “авлигын зохион байгуулалттай сүлжээ” улсад асар их хэмжээний хохирол учруулсан аж. Р.Матраимовын нэр “Клооп” болон Зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигыг судлах төв (OCCRP)-өөс гаргасан судалгаанд дурдагддаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна