Э.Магнайбаярыг НИТХ-аас нэрээ татахыг шаардлаа

Админ
2020/10/22

Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Олонх нь МАН боловч ИТХ-ын даргыг сонгоход 50-иас дээш хувийн санал хэрэгтэй учраас МАХН-аас сонгогдсон нэг нэр дэвшигчийг МАН-даа элсүүлсэн. 

Э.Магнайбаяр нь Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад, орон нутгийн сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон нэгэн. Тэгвэл Баянгол дүүргийн XXIII хорооны иргэд түүнийг урвагч хэмээн буруутгаж, ИТХ-д иргэдийг төлөөлөх эрхгүй хэмээн өнөдг, гурил шидснээр барахгүй алгадаж амжив. 

Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн учраас цагдаагийнхан ирж, түүнийг тус дүүргийн Тамгын газрын байрнаас хамгаалттайгаар авч гарсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна