“Киодо News”: Японд ирэх жил шинээр мэндэлсэн хүүхдийн тоо эрс буурч магадгүй

Г. Болортуяа
2020/10/22

Японд ирэх жил шинээр мэндэлсэн нярай хүүхдийн тоо эрс буурч магадгүй гэж “Киодо News” агентлаг мэдээлэв. 

Тус улсад бүртгэгдсэн жирэмсэн эхчүүдийн тоо өнгөрсөн тавдугаар сараас эхлэн гурван сарын турш нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 11.4 хувиар буурсан. Энэ нь “Ковид-19”-тэй холбоотой гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдэгджээ. Засгийн газар шинэ төрөлт буурч байгааг “Ковид-19”-ийн халдварын тархалттай холбож байна. 

Цар тахлын хязгаарлалтын улмаас жирэмсэн эхчүүдэд эмнэлэгт очих, амралтаа авч нутаг руугаа явахад хүндрэл үүсч байгаа гэнэ. Өнгөрсөн тав, зургадугаар сард жирэмслэлтийн тоо өмнөх оноос 26331-ээр буурчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна