Пакистаны Консулын газар эмх замбараагүй байдал үүссэний улмаас 15 хүн амиа алджээ

Г. Болортуяа
2020/10/22

Афганистан улсын Жалалабад хотноо орших Пакистаны Консулын газрын гадна олон мянган хүн виз авахаар дугаарлаж байхдаа эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас 15 хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтжээ. 

Пакистан улс руу аялахын тулд өргөдөл гаргасан 3000 гаруй хүн тус Консулын газрын гадна цугларсан аж. Гэвч Консулын газраас олон мянган хүнийг зөв зохицуулж чадаагүйгээс эмгэнэлт байдал гарсан хэмээн орон нутгийн албаныхан мэдээлжээ. 

Амиа алдсан 15 хүний 11 нь эмэгтэй бөгөөд өндөр настай олон хүн гэмтсэн аж. Одоогоор энэ хэргийн талаар Пакистаны талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна